Wednesday, November 26, 2014

APS(Akademische Prüfstelle) шалгалт

    Шалгалт болохоос 10 орчим билүүдээ хоногийн өмнө утсаар яриад шалгалт өгөх өдөр цагийг нь хэлнэ. Би 5сарын 21нд өгсөн. Очихдоо иргэний үнэмлэхээ заавал аваад очоорой. Өөр юм оруулахгүй байхаа. Шалгалт өгөх гээд очиход дахиад 3н хүүхэд байсан. Тэгээд 4лээ ороод нэр , регистрийн дугаараа хэлээд шалгалтын өрөөний гадаа хүлээгээд сууцгаасан.Шалгалт нь англи юмуу герман хэл дээр аль сайн гэсэн хэлээрээ л өгөөрэй. Бас холиод ярьсан ч болно. Хамгийн гол нь өөрийнгөө сайн ойлгуулах хэрэгтэй.

    Шалгалт авах багш нь гарч ирээд нэрийг чинь дуудаад шалгалтандаа орно.Шалгалт нь 2 хэсэгтэй нийлээд ойролцоогоор 30 орчим минут үргэлжлэнэ. Эхний өрөөнд  ашиглах тооны машин , толь бичиг , харандаа шугам гээд бүх зүйл байгаа.  Эхлээд бичгийн шалгалт өгнө. Энд чиний үзэж байсан хичээлүүдээс асууна. Надад ирсэн асуулт нь нэг нь Өгөгдлийн сан (Database) холболт (inner, right left join ),үндсэн 4н үйлдэл (update, add, delete, select)-тухай байсан. 2дох асуулт нь төслийн менежмент байсан(project management) . Энэ асуултуудаа 10-15минут ганцаараа бэлдээд хариулж дуусна.

  Тэгээд цаана нь байсан өрөөнд орно. Намайг эхний хэсгээ хийж байх зуур нөгөө өрөөнд нь өөр хүүхэд 2дах хэсгээ яриж байсан. Тэгээд нөгөө хүүхэд гарсны дараа ороод эхлээд энгийн асуултууд асуусан. Аль хотод ямар сургуульд сурах гэж байгаа , яагаад энэ сургуулийг сонгосон, зардлаа хэрхэн төлөх гэх мэт. Тэрний дараагаар чиний бэлдсэн хариултыг сонсоод асуултууд асууна. Дараа нь дипломны ажлын талаар асууна. Тэгээд дүнгийн хуулбараас чинь харж байгаад энэ хичээл дээр юу хийсэн гээл асууна. Надаас Компьютер график (B), Мэдээлэл технологийн менежмент (С) асуусан. Ер нь муу дүнтэй хичээлийг нь л асуугаад байгаа юм шиг санагдсан  хэхэ. Дараа нь бас нэг цаасан дээр Java-н код харуулаад ямар хэл дээр бичсэн код вэ? Үр дүн нь юу гарах вэ? гэсэн би Java-даа муу болохоор үр дүнг нь хэлж чадаагүй ээ T^T Хамгийн сүүлд асуусан асуултанд нь хариулж чадаагүй болохоор тэр үедээ их гутарсаан хэхэ.
Өгөгдлийн бааз бол Oracle харин программчлын хэл бол Java асуудаг юм  шиг санагдсан.

Тэгээд л цаг нь болж өрөөнөөсөө гарсан даа . Шалгалт өгөх гэж байгаа бол англи юуу герман хэлээр, холиод өгсөн ч болно. Харин хамгийн сайн мэддэг хэлээрээ л өгөөрэй .  Хамгийн гол нь өөрийнхөө хэлэх гэсэн санааг сайн ойлгуулах хэрэгтэй . Зураад тайлбарладаг ч юмуу Энэ зүйлийг би мэддэг гэдгээ л хэлэх хэрэгтэй . За шалгалт өгөх гэж байгаа хүмүүстээ амжилт хүсье!!! Ta нар чаднаа *^^*

8 comments:

zoe said...

Ystoi heregtei medeelel baina bayarlalaa gehdee uuruu tentschihsen bizdee?

Estee said...

Тийм :)

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Мэргэжлийн үг хэллэгүүдээ яаж бэлдсэн бэ ? бас хаанаас ?

Estee said...

Сайн уу. Нээх сүртэй мэргэжлийн хэллэг бэлдээгүй ээ. Би шалгалтаа англиар өгсөн болохоор хичээл дээр уулаасаа үзсэн юмууд л байсан. Хэрвээ герман хэл дээр өгөх бол мэргэжлийн номнууд уншиж болох юм. Хүүхдийн номын ордонд герман хэлний номын сан байдаг тэрнээс ном олдож магадгүй байхаа. Эсвэл интернетээс хараад бүр болохгүй бол нэр томъёог нь англиар л хэлчих :P.

Anonymous said...

Төслийн менежментийн талаар ямархуу асуулт ирсэн бэ? Хэрхэн хариулсан бэ? Уншаад байхнаа чи бид 2 ижил мэргэжилийнх байж магадгүй юм шиг байна. Би яг энэ шалгалтыг өгөх гээд туршлага судлаж сууна.

Ganzorig said...
This comment has been removed by the author.
Estee said...

Mail хаягаа үлдээгээрэй :)